2691 дугаар зүйл. Гаалийн байгууллагын гүйцэтгэх үндсэн үүрэг
2691.1.Гаалийн байгууллага дараахь үндсэн үүргийг гүйцэтгэнэ:
2691.1.1.гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;
2691.1.2.гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих;
2691.1.3.гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих;
2691.1.4.гаалийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, хамгаалах;
2691.1.5.гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл гаргах;
2691.1.6.гаалийн хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах;
2691.1.7.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
2691.1.8.гаалийн байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх;
2691.1.9.энэ хуульд заасны дагуу оюуны өмчийн эрхийг хамгаалах;
2691.1.10.хилийн боомтын барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцан зохион байгуулах, хилийн хяналтын байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах.
/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
2691.1.11.улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх. /Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/