273 дугаар зүйл. Гаалийн улсын байцаагч
273.1.Гаалийн хууль тогтоомжийн дагуу хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээх гаалийн албан тушаалтныг гаалийн улсын байцаагч гэнэ.
273.2.Гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалд хамаарна.
273.3.Гаалийн удирдах төв байгууллагын дарга Монгол Улсын гаалийн ерөнхий байцаагч байна.
273.4.Гаалийн улсын байцаагч нь "Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангарагаас няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ" гэсэн тангаргийг гаалийн улсын байцаагчийн эрх авахад өргөнө.
273.5.Гаалийн улсын байцаагч нь гадаад хэлний зохих мэдлэгтэй, дээд боловсролтой Монгол Улсын иргэн байх бөгөөд гаалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжлийн тусгай сургалтад хамрагдсан байвал зохино.
273.6.Гаалийн улсын байцагчийн албан тушаалд орох хүсэлтэй иргэдээс мэргэшлийн шалгалт авах болзол журмыг Төрийн албаны төв байгууллага батална.