32 дугаар зүйл. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед авах арга хэмжээ
32.1.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт оруулах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага бүхий газарт тээвэрлэн хүргэх боломжгүй болсон тохиолдолд хамгийн ойр байрлах гаалийн байгууллагад мэдэгдэх, түүнд хүргэх арга хэмжээ авна.
32.2.Энэ хуулийн 32.1-д заасан тохиолдолд тухайн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашиглах, эсхүл бусдад шилжүүлэхийг хориглоно.
32.3.Энэ хуулийн 32.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардлыг мэдүүлэгч өөрөө хариуцна.