31 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах

31.1.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт Монгол Улсын хоёр талын олон улсын гэрээний дагуу тогтоосон хилийн боомтоор оруулна.

31.2.Гаалийн нутаг дэвсгэрт зарим нэр төрлийн бараа оруулах хилийн боомтыг энэ хууль, холбогдох бусад хуульд заасны дагуу, эсхүл Засгийн газрын шийдвэрээр тогтоож болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.