30.1.Энэ хуульд заасан бичиг баримтыг шаардахгүйгээр гаалийн мэдүүлгийн зарим хэсгийг нөхөн бичүүлэх замаар гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийж, барааг гаалийн хилээр нэвтрүүлж болно.
30.2.Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлтийг дараахь тохиолдолд хийж болно:
30.2.1.барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүсэд оруулах;
30.2.2.барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад гаргах.
Хоёрдугаар дэд бүлэг
БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ГААЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ОРУУЛАХ