34 дугаар зүйл. Мэдээлэл, бичиг баримт гаргаж өгөх

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Мэдээлэл, бичиг баримт гаргаж өгөх

34.1.Бараа, тээврийн хэрэгсэл гаалийн хил дээр ирмэгц тээвэрлэгч нь тээврийн хэрэгслийн төрлөөр, энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө.

34.2.Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан мэдээлэл, бичиг баримт нь шаардлага хангаагүй тохиолдолд тээвэрлэгч болон мэдүүлэгч нь нэмэлт мэдээлэл гаргаж өгнө.

34.3.Тээвэрлэгч нь энэ хуулийн 34.1, 34.2-т заасан мэдээлэл, бичиг баримтыг мэдээллийн сүлжээгээр гаалийн байгууллагад ирүүлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.