35 дугаар зүйл. Гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах мэдээлэл, бичиг баримт
35.1.Улс хооронд авто тээврийн хэрэгслээр бараа тээвэрлэсэн тээвэрлэгч нь дараахь бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө:
35.1.1.авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
35.1.2.ачаа тээвэрлэлтийн бичиг баримт;
35.1.3.худалдааны бичиг баримт.
35.2.Энэ хуулийн 35.1-д заасан бичиг баримтад дараахь мэдээллийг оруулна:
35.2.1.тээвэрлэгчийн нэр, хаяг;
35.2.2.тээврийн хэрэгслийн харьяалал;
35.2.3.бараа илгээх, хүлээн авах улсын нэр;
35.2.4.бараа илгээгч, хүлээн авагчийн нэр, хаяг;
35.2.5.худалдагч, худалдан авагчийн нэр, хаяг;
35.2.6.барааны нэр төрөл, тоо, хэмжээ, баглаа боодлын төрөл, тэмдэг;
35.2.7.тухайн бараа тарифын бус хязгаарлалтад хамаарах эсэх.
35.3.Улс хооронд агаарын тээврийн хэрэгслээр бараа тээвэрлэсэн тээвэрлэгч нь дараахь бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө:
35.3.1.тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
35.3.2.ерөнхий мэдүүлэг;
35.3.3.зорчигчийн нэрсийн жагсаалт;
35.3.4.ачааны жагсаалт /карго манифест/;
35.3.5.ачаа тээвэрлэлтийн бичиг баримт;
35.3.6.аяллын хугацаанд хэрэглэх зорчигчийн хүнс, хэрэгслийн жагсаалт;
35.3.7.худалдааны бичиг баримт.
35.4.Энэ хуулийн 35.3-т заасан бичиг баримтад дараахь мэдээллийг оруулна:
35.4.1.тээврийн хэрэгслийн харьяалал, эзэмшигч;
35.4.2.нислэгийн дугаар, маршрут;
35.4.3.агаарын хөлгийн багтай холбогдсон мэдээлэл;
35.4.4.барааны нэр төрөл, тоо, хэмжээ, баглаа боодлын төрөл, тэмдгийн талаар;
35.4.5.бараа тарифын бус хязгаарлалтад хамаарах эсэх.
35.5.Улс хооронд төмөр замаар бараа тээвэрлэхэд тээвэрлэгч нь дараахь бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө:
35.5.1.дамжуулах хуудас;
35.5.2.вагон хуудас;
35.5.3.тээврийн бичиг баримт;
35.5.4.худалдааны бичиг баримт.
35.6.Энэ хуулийн 35.5-д заасан бичиг баримтад дараахь мэдээллийг оруулна:
35.6.1.бараа илгээгч, хүлээн авагчийн нэр, хаяг;
35.6.2.бараа илгээх, дамжин өнгөрөх, хүлээн авах өртөө;
35.6.3.ачааны нэр төрөл, тоо, хэмжээ, баглаа боодлын төрөл, тэмдэг;
35.6.4.чингэлэгийн дугаар.