37 дугаар зүйл. Бараа буулгах, шилжүүлэн ачих

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Бараа буулгах, шилжүүлэн ачих

37.1.Тээвэрлэгчээс бараатай холбогдсон мэдээлэл, бичиг баримтыг хүлээн авмагц гаалийн байгууллага барааг нь гаалийн хяналтын бүсэд буулгах, эсхүл шилжүүлэн ачих шийдвэр гаргана.

37.2.Гаалийн нутаг дэвсгэрт барааг тээврийн хэрэгслээс буулгах, шилжүүлэн ачих ажиллагааг энэ хуулийн 25.1-д заасан цагт хийнэ.

37.3.Энэ хуулийн 37.1, 37.2-т зааснаас өөр газар, цагт барааг тээврийн хэрэгслээс буулгах, шилжүүлэн ачих бол зөвшөөрлийг гаалийн байгууллагаас авна.

Гуравдугаар дэд бүлэг

ТЭЭВЭРЛЭГЧ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.