38 дугаар зүйл. Тээвэрлэгч, түүний үүрэг
38.1.Тээвэрлэгч энэ хуульд заасны дагуу барааг гаалийн хяналт дор тээвэрлэнэ.
38.2.Тээвэрлэгч дараахь үүрэг хүлээнэ:
38.2.1.гаалийн хяналтад байгаа барааг тээвэрлэхэд энэ хуулиар тогтоосон шаардлагыг дагаж мөрдөх;
38.2.2.барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр ачих, буулгах, шилжүүлэн ачих, бусдад шилжүүлэх;
38.2.3.тээврийн нэг бичиг баримттай, эсхүл ачилтын нэг мэдүүлэгтэй барааг гаалийн хяналтад байх хугацаанд салгаж тээвэрлэхгүй байх;
38.2.4.барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглахгүй, эсхүл ийм боломж олгохгүй байх;
38.2.5.тээврийн хэрэгсэлтэй холбогдол бүхий мэдээллийг гаалийн байгууллагад өгөх, гаалийн албан тушаалтанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
38.2.6.бараанд аливаа өөрчлөлт орохгүй байх нөхцөлийг хангах, гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээг өөрчлөх, гэмтээх, устгахаас сэргийлэх;
38.2.7.улсын хилээр нэвтрүүлэх барааны талаархи шаардлагатай мэдээллийг урьдчилан гаалийн байгууллагад гаргаж өгөх;
38.2.8.гаалийн хяналт, шалгалтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний явцад хийх тохиолдолд гаалийн албан тушаалтныг ажиллах нөхцөлөөр хангаж, тухайн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах;
38.2.9.тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд гаалийн хилээр буцаан нэвтрүүлэх;
38.2.10.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
38.3.Барааг энэ хуулийн 35.3, 35.5-д заасан тээврийн хэрэгслээр тээвэрлэгч нь гаалийн мэдээллийн сүлжээнд холбогдсон байна.
Дөрөвдүгээр дэд бүлэг
БАРААГ ТҮР ХАДГАЛАХ