39 дугаар зүйл. Барааг түр хадгалах

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

39.1.Барааг гаалийн хяналтад авсан үеэс гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулах хүртэлх хугацаанд гаалийн тарифын болон тарифын бус хязгаарлалтгүйгээр түр агуулахад хадгална.

39.2.Мэдүүлэгч энэ хуулийн 44.1, 44.2-т заасан хугацаанд бараатай холбогдсон мэдээллийг гаалийн байгууллагаас авч болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.