44 дугаар зүйл. Хадгалалтын хугацаа
44.1.Барааг түр агуулахад 2 сар хүртэл хугацаанд хадгалах ба гаалийн байгууллага энэ хугацааг 1 сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.
44.2.Түргэн гэмтэх, эсхүл аюултай барааг 7 хоног хүртэл хугацаагаар хадгалах ба гаалийн байгууллага энэ хугацааг 7 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.
44.3.Барааг түр агуулахад оруулсан, эсхүл шилжүүлсэн гэж тооцсон өдрөөс эхлэн түр хадгалах хугацааг тоолно.
44.4.Энэ хуулийн 42.3-т заасан бараанд мөн хуулийн 44.1, 44.2-т заасан хугацаа хамаарахгүй.