45 дугаар зүйл. Түр агуулахад хадгалах бараанд хийгдэх ажиллагаа
45.1.Түр агуулахад хадгалагдаж байгаа бараанд болон түүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр гаалийн байгууллагын зөвшөөрлөөр арчилгаа, үйлчилгээ хийж болно.
45.2.Мэдүүлэгч нь гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гаалийн бүрдүүлэлт хийхээс өмнө барааг үзэж сорьц, дээж, загвар авч болно.