47.1.Гаалийн хяналтад байгаа хадгалалтын тусгай нөхцөл шаардах барааг гаалийн байгууллагын зөвшөөрснөөр мэдүүлэгчид хадгалуулж болох бөгөөд энэ тохиолдолд уг бараа түр агуулахад байгаад тооцогдоно.
47.2.Энэ хуулийн 47.1-д заасан барааг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
47.3.Барааг энэ хуулийн 47.1-д заасны дагуу хадгалуулах зөвшөөрөл олгохдоо гаалийн байгууллага нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу гаалийн болон бусад татвар төлөх баталгаа гаргуулна.