48 дугаар зүйл. Түр агуулахад тавигдах шаардлага
48.1.Түр агуулах нь бараа хадгалах дараахь нөхцөл, шаардлагыг хангасан байна:
48.1.1.гаалийн хяналт хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
48.1.2.бараа ачих, буулгах, шилжүүлэн ачих тоног төхөөрөмж, гаалийн хяналтын техник хэрэгсэл, тавцан, зам, талбай, цахилгаан, ус суваг, холбооны шугам сүлжээтэй байх;
48.1.3.гаалийн албан тушаалтны ажиллах нөхцөлийг хангах;
48.1.4.хамгаалалт, дохиоллын системтэй байх;
48.1.5.гадны хүн агуулахад нэвтрүүлэхгүй байх.