49 дугаар зүйл. Түр агуулах ажиллуулах зөвшөөрөл

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

49 дугаар зүйл. Түр агуулах ажиллуулах зөвшөөрөл

49.1.Түр агуулах ажиллуулах зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллага Монгол Улсын хуулийн этгээдэд 1 жилийн хугацаагаар олгож, нийтэд мэдээлнэ.

49.2.Энэ хуулийн 49.1-д заасан хугацааг 1 жилийн хугацаагаар хэдэн ч удаа сунгаж болно.

49.3.Түр агуулах ажиллуулах зөвшөөрөл эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:

49.3.1.түр агуулах нь энэ хуулийн 48.1-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан байх;

49.3.2.хадгалж байгаа барааны бүртгэл хөтөлж, барааны хөдөлгөөний тухай мэдээ, тайланг гаалийн байгууллагад гаргаж өгөх;

49.3.3.гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг агуулахад оруулах, агуулахаас гаргах;

49.3.4.хадгалж байгаа бараа, түүний сав, баглаа боодол, битүүмжлэлд гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулахгүй байх;

49.3.5.хадгалж байгаа барааг ачих, буулгах, шилжүүлэн ачих, мэдүүлэгчид нь олгох ажиллагааг гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэх;

49.3.6.барааг төрөлжүүлэн хадгалах;

49.3.7.бараа хадгалах хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө энэ талаар мэдүүлэгчид мэдэгдэх.

49.3.8.өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас бусдад учруулсан гэм хорыг нөхөн төлөх, арилгах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.