50 дугаар зүйл. Түр агуулах ажиллуулах зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
50.1.Түр агуулах энэ хуулийн 48.1-д заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон, эсхүл зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 49.3-т заасан үүргээ биелүүлээгүй бол зөрчлийг арилгуулах зорилгоор гаалийн удирдах төв байгууллага түр агуулах ажиллуулах зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.
50.2.Түр агуулах ажиллуулах зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:
50.2.1.зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
50.2.2.энэ хуулийн 50.1-д заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй;
50.2.3.энэ хуулийн 48.1-д заасан нөхцөл, шаардлага, 49.3-т заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй;
50.2.4.зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан, эсхүл түр агуулахаа бусдад шилжүүлсэн;
50.2.5.зөвшөөрөл олгосноос хойш 6 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй;
50.2.6.зөвшөөрлийн хугацаа дууссан боловч сунгуулах хүсэлт гаргаагүй.
50.3.Зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш ажлын 3 хоногийн дотор агуулахад хадгалж байгаа барааг өөр түр агуулахад гаалийн байгууллагын хяналт дор шилжүүлнэ.
50.4.Түр агуулах ажиллуулах зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг гаалийн удирдах төв байгууллагын дарга гаргаж нийтэд мэдээлнэ.
Тавдугаар дэд бүлэг
БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ГААЛИЙН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ГАРГАХ