51 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрээс гаргах

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрээс гаргах

51.1.Тээврийн хэрэгслийн төрлийг харгалзаж, энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан мэдээлэл, бичиг баримтыг үндэслэн барааг гаалийн нутаг дэвсгэрээс олон улсын гэрээний дагуу тогтоосон хилийн боомтоор гаргана.

51.2.Зарим нэр төрлийн барааг гаалийн нутаг дэвсгэрээс гаргах хилийн боомтыг энэ хууль, холбогдох бусад хуульд заасны дагуу, эсхүл Засгийн газрын шийдвэрээр тогтоож болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.