52 дугаар зүйл. Мэдээлэл, бичиг баримт гаргаж өгөх
52.1.Барааг гаалийн нутаг дэвсгэрээс гаргахад тээвэрлэгч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө.
52.2.Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан мэдээлэл, бичиг баримт шаардлага хангаагүй тохиолдолд тээвэрлэгч нэмэлт мэдээлэл гаргаж өгнө.