53 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэлд бараа ачих

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

53 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэлд бараа ачих

53.1.Гаалийн мэдүүлэг, гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг үндэслэн гаалийн нутаг дэвсгэрээс гаргах бараанд гаалийн хяналт, шалгалт хийсний дараа гаалийн хяналт дор ачина.

53.2.Гаалийн нутаг дэвсгэрээс гаргах барааг гаалийн байгууллагын ажлын цагаар, гаалийн хяналтын бүсэд тээврийн хэрэгсэлд ачина.

53.3.Барааг энэ хуулийн 53.2-т зааснаас өөр газар, цагт ачих тохиолдолд зөвшөөрлийг гаалийн байгууллагаас авна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.