54 дугаар зүйл. Барааг улсын хилээр гаргах
54.1.Тээвэрлэгч нь улсын хилээр гаргах барааг гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээнд өөрчлөлт оруулалгүй гаалийн хяналт дор тээвэрлэлэнэ.
54.2.Энэ хуулийн 54.1-д заасан бараанд тээвэрлэлтийн ердийн нөхцөлд гарах элэгдэл, хорогдлоос бусад өөрчлөлт ороогүй байна.
54.3.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гаалийн нутагт дэвсгэрээс гаргах бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр гаргах боломжгүй болсон тохиолдолд хамгийн ойр байрлах гаалийн байгууллагад хүргэх арга хэмжээ авах бөгөөд энэ тохиолдолд барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхийг хориглоно.
Зургадугаар дэд бүлэг
БАРАА МЭДҮҮЛЭХ