5 дугаар зүйл. Гаалийн хяналтыг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг ашиглах
5.1.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг холбогдох этгээд гаалийн хууль тогтоомжид заасны дагуу гаалийн байгууллагад гаргаж өгнө.
5.2.Гаалийн байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 5.1-д заасан мэдээлэл, бичиг баримтыг хүлээн авч түүнийг гагцхүү гаалийн зорилгоор ашиглах бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд задруулах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно.
5.3.Гаалийн байгууллага, албан тушаалтнаас гаалийн хууль тогтоомжийн дагуу авсан төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээллийг ашиглах, хадгалахтай холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЗАРЧИМ