6 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх зарчим

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх зарчим

6.1.Аливаа этгээд энэ хууль болон Монгол Улсын олон улсын гэрээ /цаашид "олон улсын гэрээ" гэх/-нд заасан нөхцөл, журмын дагуу бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр чөлөөтэй нэвтрүүлэх эрхтэй.

6.2.Хуульд зааснаас бусад тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр орсон үеэс мэдүүлэгчид олгох хүртэл, эсхүл бараа, тээврийн хэрэгслийг мэдүүлсэн үеэс улсын хилээр гарах хүртэлх хугацаанд тэдгээрийг ашиглах, эзэмших, захиран зарцуулахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.