7 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх
7.1.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага бүхий хилийн боомтоор нэвтрүүлнэ.
7.2.Энэ хуулийн 7.1-д зааснаас бусад хилийн боомтоор бараа, тээврийн хэрэгслийг гаалийн удирдах төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр нэвтрүүлж болно.
7.3.Энэ хуулийн 7.2-т заасан зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллага дор дурдсан тохиолдолд олгоно:
7.3.1.гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед;
7.3.2.олон улсын гэрээнд заасан;
7.3.3.улсыг батлан хамгаалах зорилгоор гадаад улсаас тусламж авах;
7.3.4.хуульд заасан бусад.
7.4.Энэ хуулийн 7.3-т заасны дагуу бараа, тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхэд гаалийн удирдах төв байгууллага гаалийн албан тушаалтныг томилон ажиллуулна.
7.5.Бараа, тээврийн хэрэгслийг энэ хуулийн 7.2-т заасны дагуу хилээр нэвтрүүлэх тохиолдолд мэдүүлэгч нь гаалийн удирдах төв байгууллагад хүсэлтээ гаргах бөгөөд түүнд холбогдох байгууллагын зөвшөөрөл, бараа, тээврийн хэрэгслийн жагсаалтыг хавсаргана.