59 дугаар зүйл. Барааг урьдчилан мэдүүлэх

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

59 дугаар зүйл. Барааг урьдчилан мэдүүлэх

59.1.Илгээгч улсын нутаг дэвсгэрээс ачигдсан гадаадын барааг Монгол Улсын хилээр оруулахаас өмнө, эсхүл хилийн гаалийн байгууллагын хяналтаас гүний гаалийн байгууллагын хяналтад орохоос өмнө тус тус урьдчилан мэдүүлж болно.

59.2.Энэ хуулийн 59.1-д заасан барааны дагалдах бичиг баримтын хуулбарыг гаалийн байгууллага гаргуулан авах бөгөөд бараа ирсний дараа бичиг баримтын эх хувийг хуулбартай тулгаж шалгана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.