60 дугаар зүйл. Бараа мэдүүлэхэд шаардагдах бусад бичиг баримт

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

60 дугаар зүйл. Бараа мэдүүлэхэд шаардагдах бусад бичиг баримт

60.1.Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгтээ барааны дагалдах бичиг баримтыг хавсаргаж гаалийн байгууллагад өгнө.

60.2.Гаалийн байгууллага бүрэн эрхээ хэрэгжүүлэх болон гаалийн хууль тогтоомжид заасан шаардлагыг хангах хүрээнд барааны дагалдах бичиг баримтыг гаргуулан авна.

60.3.Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох зорилгоор дараах бичиг баримтыг гаалийн байгууллагад өгнө:

60.3.1.гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх;

60.3.2.тээврийн бичиг баримт;

60.3.3.тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз;

60.3.4.хуульд заасан бичиг баримт; /Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

60.3.5.Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу эрх бүхий этгээд шаардсан тохиолдолд гарал үүслийг нотлох баримт бичиг.

/Энэ заалтыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.