62 дугаар зүйл. Гаалийн мэдүүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулах
62.1.Мэдүүлэгч гаалийн байгууллагын хүлээн авсан гаалийн мэдүүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
62.2.Гаалийн байгууллага дараахь тохиолдолд гаалийн мэдүүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрнө:
62.2.1.гаалийн мэдүүлгээр өгсөн мэдээлэл бүрэн бус бол;
62.2.2.гаалийн мэдүүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтээ мэдүүлэгчээс гаргах үед гаалийн байгууллага барааг шалгаж эхлээгүй бол;
62.2.3.гаалийн мэдүүлэгт оруулах нэмэлт, өөрчлөлт нь ногдуулсан гаалийн болон бусад татварын дүн, тарифын бус хязгаарлалтын арга хэмжээнд нөлөөлөхөөргүй бол.
62.3.Гаалийн байгууллага, албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл бусад этгээдийн хүсэлт, даалгавраар гаалийн мэдүүлэг бичих буюу түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.