63 дугаар зүйл. Гаалийн мэдүүлгийг шалгах
63.1.Гаалийн байгууллага, албан тушаалтан гаалийн мэдүүлгийг хүлээн авсан даруйд дараахь байдлаар шалгана:
63.1.1.гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах бичиг баримт нь бүрэн, хүчин төгөлдөр эсэх;
63.1.2.гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх;
63.1.3.гаалийн болон бусад татварын ногдуулалт зөв эсэх.