64.1.Гаалийн бүрдүүлэлтийн горимыг өөрчлөх зорилгоор мэдүүлэгч нь барааг гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулахаас өмнө гаалийн мэдүүлгээ буцаан авч болох бөгөөд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргана.
64.2.Гаалийн байгууллага энэ хуулийн 64.1-д заасан хүсэлтийг ажлын 3 хоногийн дотор нягтлан шалгаж, хүсэлтийг хүлээн авах эсэх талаар бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хариу өгөх бөгөөд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бол үндэслэлийг дурдана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
64.3.Гаалийн байгууллага энэ хуулийн 64.1-д заасан хүсэлтийг хүлээн авсан бол мэдүүлэгч нь ажлын 3 хоногийн дотор өөрчлөн сонгосон горимын дагуу барааг дахин мэдүүлнэ.