65 дугаар зүйл. Гаалийн мэдүүлгийг хүчингүй болгох
65.1.Гаалийн байгууллага дараахь тохиолдолд гаалийн мэдүүлгийг хүчингүй болгоно:
65.1.1.урьдчилан мэдүүлсэн бараа мэдүүлэгчээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирээгүй, эсхүл Монгол Улсын нутаг дэвсгэрээс гараагүй;
65.1.2.гаалийн бүрдүүлэлтийн горим өөрчлөхөөр гаргасан мэдүүлэгчийн хүсэлтийг гаалийн байгууллага хүлээн авсан.
Долдугаар дэд бүлэг
ГААЛИЙН ЗУУЧЛАГЧ