66 дугаар зүйл. Гаалийн зуучлагч
66.1.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг гэрээний үндсэн дээр гаалийн зуучлагчаар гүйцэтгүүлж болно.
66.2.Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд уг зөвшөөрлийг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
66.3.Энэ хуулийн 66.2-т заасан хуулийн этгээд гаалийн зуучлагчийн үйл ажиллагааг тодорхой нутаг дэвсгэрт, эсхүл тодорхой барааны нэр төрлөөр дагнан эрхэлж болно.
66.4.Энэ хуулийн 66.2-т заасан тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно.