67 дугаар зүйл. Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэхэд тавих шаардлага

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

67 дугаар зүйл. Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэхэд тавих шаардлага

67.1.Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь дараахь шаардлага хангана:

67.1.1.татварын өргүй байх;

67.1.2.зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх санхүүгийн чадавхтай байх;

67.1.3.хоёроос доошгүй гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнтэй байх;

67.1.4.мэдүүлэгчийн өмнөөс гаалийн болон холбогдох бусад татварыг төлөх, эсхүл төлөхөөр гаргасан баталгааг хангахад учирч болзошгүй алдагдлаас хамгаалах зорилгоор эрсдлийн сан байгуулсан байх.

67.2.Энэ хуулийн 67.1.4-т заасан санд байршуулах хөрөнгийн хэмжээг зуучлалын үйлчилгээнд хамаарах барааны хэмжээнээс хамааруулан гаалийн удирдах төв байгууллагын дарга тогтооно.

67.3.Гаалийн зуучлагч болон бүртгэгдсэн мэргэжилтний үйл ажиллагаанд гаалийн байгууллага хяналт тавих бөгөөд гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.