68 дугаар зүйл. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

68.1.Гаалийн удирдах төв байгууллагаас тогтоосон шалгуурыг хангасан иргэнд гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гэрчилгээ олгоно.

68.2.Гаалийн удирдах төв байгууллага нь гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх зорилгоор 2 жил тутам шалгалт авна.

68.3.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гэрчилгээг дараахь үндэслэлээр хүчингүй болсонд тооцно:

68.3.1.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

68.3.2.гаалийн хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн;

68.3.3.хуурамч бичиг баримт бүрдүүлэн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гэрчилгээг авсан нь тогтоогдсон;

68.3.4.энэ хуулийн 68.2-т заасан шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.