70 дугаар зүйл. Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

70 дугаар зүйл. Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох

70.1.Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно.

70.2.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараахь бичиг баримт бүрдүүлж гаалийн удирдах төв байгууллагад ирүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

70.2.1.энэ хуулийн 67.1-д заасан шаардлагыг хангасан талаархи холбогдох байгууллагын тодорхойлолт, эсхүл гэрчилгээ;

70.2.2.гаалийн хууль тогтоомжийн зөрчил гаргаж байгаагүйг нотолсон гаалийн болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

70.2.3.гаалийн зуучлагчийн үйл ажиллагааг тодорхой төрөл, чиглэл, нутаг дэвсгэрээр дагнан эрхлэх тухай санал.

70.3.Энэ хуулийн 70.2.3-т заасан санал ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд үйл ажиллагааны төрлийг заана.

70.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 67.1-д заасан шаардлагыг хангахгүй болсон, эсхүл энэ хуулийн 69.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг нь 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаалийн удирдах төв байгууллагын саналыг үндэслэн гаргана.

70.5.Энэ хуулийн 70.4-т заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй, эсхүл гаалийн хууль тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаалийн удирдах төв байгууллагын саналыг үндэслэн хүчингүй болгоно.

70.6.Тусгай зөвшөөрлийг олгох, хүчингүй болгох, зөвшөөрлийн хугацааг нь сунгах, түдгэлзүүлэх, зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Наймдугаар дэд бүлэг

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДҮҮЛСЭН БАРААГ ОЛГОХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.