71 дугаар зүйл. Барааг олгох үндэслэл

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

71 дугаар зүйл. Барааг олгох үндэслэл

71.1.Гаалийн байгууллагад мэдүүлсэн барааг дараахь тохиолдолд мэдүүлэгчид нь олгоно:

71.1.1.гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах бичиг баримт бүрдсэн;

71.1.2.гаалийн бүрдүүлэлтийн сонгосон горимын нөхцөл, шаардлага хангагдсан;

71.1.3.гаалийн болон бусад татварыг төлсөн, эсхүл төлөх баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд зааснаар гаргасан;

71.1.4.гаалийн мэдүүлгийн дагуу бараанд гаалийн хяналт, шалгалт хийгдсэн;

71.1.5.энэ хуулийн 71.1.4-т заасны дагуу хийсэн хяналт, шалгалтаар зөрчил илрээгүй бол.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.