72 дугаар зүйл. Гаалийн хяналтад байх нөхцөлөөр бараа олгох

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

72 дугаар зүйл. Гаалийн хяналтад байх нөхцөлөөр бараа олгох

72.1.Гаалийн хяналтад байх нөхцөлтэйгээр дараахь барааг мэдүүлэгчид нь олгоно:

72.1.1.түр хугацаагаар оруулах, гаргах;

72.1.2.гаалийн баталгаат бүсэд оруулах;

72.1.3.гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдөж чөлөөт эргэлтэд орсон.

72.2.Энэ хуулийн 72.1.1, 72.1.3-т заасан барааг гаалийн нутаг дэвсгэрт зориулалтын дагуу ашиглана.

III ХЭСЭГ ГААЛИЙН БYРДYYЛЭЛТИЙН ГОРИМ

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМ

Нэгдүгээр дэд бүлэг

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.