74 дугаар зүйл. Барааг гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулах

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

74 дугаар зүйл. Барааг гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулах

74.1.Мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг түүний сонгосон горимд байршуулна.

74.2.Гаалийн бүрдүүлэлтийн горимд бараа байршуулсан өдрийг гаалийн байгууллага барааг олгосон, эсхүл гаалийн хилээр гаргасан өдрөөр тооцно.

74.3.Дараахь бичиг баримтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлтийн горимд барааг байршуулна:

74.3.1.энэ хуулийн 79.4.1, 79.4.2-т заасан төрлийн горимд ачааны манифестыг;

74.3.2.энэ хуулийн 79.4.1, 79.4.2-т зааснаас бусад төрлийн горимд гаалийн мэдүүлгийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.