75 дугаар зүйл. Гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардах мэдээлэл, бичиг баримт

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

75 дугаар зүйл. Гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардах мэдээлэл, бичиг баримт

75.1.Гаалийн байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 60.3-т заасан бичиг баримтаас гадна гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимд шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг мэдүүлэгчээс шаардаж авна.

75.2.Энэ хуулийн 75.1-д заасны дагуу авсан мэдээлэл, баримт бичиг нь шаардлага хангахгүй бол нэмэлт мэдээлэл шаардаж болно.

75.3.Тухайн горимын бараа нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад хамаарах, эсхүл гаалийн болон бусад татвараас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөгдөхөөр бол мэдүүлэгч нь холбогдох бичиг баримтыг бүрдүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.