76 дугаар зүйл. Гаалийн бүрдүүлэлтийн горимд мөрдөх баталгаа
76.1.Мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд ногдох гаалийн болон бусад татварыг төлөх, эсхүл Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу холбогдох татвар төлөх баталгаа гаргаж болно.
76.2.Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг буцаан гаргах, эсхүл гаалийн нутаг дэвсгэрээс түр хугацаагаар гаргасан барааг буцаан оруулна.
76.3.Барааг энэ хуулийн 76.2-т заасны дагуу гаргасан, эсхүл оруулсан тохиолдолд төлсөн гаалийн болон бусад татварыг буцаан олгоно.