78 дугаар зүйл. Гаалийн бүрдүүлэлтийн горимын ангилал
78.1.Гаалийн бүрдүүлэлтийн горимыг дор дурдсанаар ангилна:
78.1.1.барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах;
78.1.2.барааг хилийн чанадад гаргах;
78.1.3.гаалийн баталгаат бүс;
78.1.4.барааг дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих;
78.1.5.барааг хүлээн авахаас татгалзах, устгах;
78.1.6.тусгай горим.