79 дугаар зүйл. Гаалийн бүрдүүлэлтийн горимын төрөл
79.1.Барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах горим дараахь төрөлтэй байна:
79.1.1.барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах;
79.1.2.барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах;
79.1.3.барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах;
79.1.4.барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах;
79.1.5.барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах.
79.2.Барааг хилийн чанадад гаргах горим дараахь төрөлтэй байна:
79.2.1.барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах;
79.2.2.барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах;
79.2.3.барааг хилийн чанадад боловсруулах;
79.2.4.барааг хилийн чанадад буцаан гаргах.
79.3.Гаалийн баталгаат бүсийн горим дараахь төрөлтэй байна:
79.3.1.гаалийн баталгаат агуулах;
79.3.2.гаалийн баталгаат үйлдвэрийн газар;
79.3.3.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар;
79.3.4.гаалийн баталгаат барилгын талбай;
79.3.5.татваргүй барааны дэлгүүр;
79.3.6.гаалийн тусгай бүс.
79.4.Барааг дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих горим дараахь төрөлтэй байна:
79.4.1.барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх;
79.4.2.барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх;
79.4.3.барааг шилжүүлэн ачих.
79.5.Барааг хүлээн авахаас татгалзах, устгах горим дараахь төрөлтэй байна:
79.5.1.бараа хүлээн авахаас татгалзах;
79.5.2.бараа устгах.
79.6.Тусгай горим дараахь төрөлтэй байна:
79.6.1.улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг гаалийн хилээр нэвтрүүлэх;
79.6.2.дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын барааг гаалийн хилээр нэвтрүүлэх;
79.6.3.улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх;
79.6.4.зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх;
79.6.5.чөлөөт бүсийн горим.
79.7.Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам, горимын код, тухайн горимын дагуу шаардах мэдээлэл, бичиг баримтын жагсаалтыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.
БАРААГ ГААЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ОРУУЛАХ ГОРИМ
Нэгдүгээр дэд бүлэг
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ