80 дугаар зүйл. Барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах горимын дагуу гаалийн болон бусад татвар төлөх, баталгаа гаргуулах

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

80 дугаар зүйл. Барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах горимын дагуу гаалийн болон бусад татвар төлөх, баталгаа гаргуулах

80.1.Энэ хуулийн 78.1.1-д заасан горимд байршуулах бараанд гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ.

80.2.Барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах горимд байршуулахад гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар төлөх баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу гаргуулан авч болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.