85 дугаар зүйл. Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горимын агуулга

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

85 дугаар зүйл. Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горимын агуулга

85.1.Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горимын дагуу энэ хуулийн 82.1-д заасан горимд байршуулах зорилгоор шаардагдах бичиг баримтыг үндэслэн гадаадын барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулна.

85.2.Энэ хуулийн 85.1-д заасан боловсруулах үйл ажиллагаанд дараахь үйл ажиллагаа хамаарна:

85.2.1.тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах;

85.2.2.тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.