86 дугаар зүйл. Дотоодын хэрэглээнд зориулан боловсруулахгоримд байршуулах бараанд тавих шаардлага
86.1.Дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горимд байршуулах бараа дараахь шаардлагыг хангасан байна:
86.1.1.тухайн барааны импортын гаалийн болон бусад татвар нь боловсруулсан бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн болон бусад татвараас өндөр байх;
86.1.2.тухайн барааны боловсруулалтад гаалийн байгууллага хяналт тавих боломжтой байх;
86.1.3.гаалийн байгууллага тухайн барааг боловсруулсан бүтээгдэхүүнээс ялгах боломжтой байх;
86.1.4.тухайн барааг боловсруулсны дараа анхны байдалд нь оруулах боломжгүй байх.