89 дугаар зүйл. Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горимд байлгах хугацаа
89.1.Дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горимд байршуулах хугацаа нь барааг тухайн горимд байршуулсан өдрөөс хойш 1 жилээс дээшгүй байна.
89.2.Гаалийн удирдах төв байгууллага нь энэ хуулийн 89.1-д заасан хугацааг 6 сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.