90.1.Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах үйл ажиллагаа эрхлэхийг хүсэгч хуулийн этгээд нь барааг гаалийн хилээр нэвтрүүлэхээс өмнө гаалийн удирдах төв байгууллагад хүсэлт гаргана.
90.2.Энэ хуулийн 90.1-д заасан хуулийн этгээд хүсэлтээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж дараахь мэдээлэл, бичиг баримтыг ирүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
90.2.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хаяг;
90.2.2.горимд байршуулах бараа, түүгээр боловсруулах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллын код, орцын норм, хаягдал, үлдэгдлийн хэмжээ;
90.2.3.барааг боловсруулах үйлдвэрийн газрын нэр, хаяг, байршил;
90.2.4.барааг боловсруулах арга, үе шат, хугацаа;
90.2.5.барааг боловсруулахтай холбогдсон бусад мэдээлэл.
90.3.Гаалийн удирдах төв байгууллага нь энэ хуулийн 90.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор багтаан шийдвэрлэж, хариуг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
90.4.Дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горимд байгаа барааг бусдад шилжүүлэх тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагад мэдэгдэнэ.