16 дугаар зүйл. Виз олгох байгууллага

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Виз олгох байгууллага

16.1.Визийг дараахь байгууллага олгоно:

16.1.1.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

16.1.2.гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

16.1.3.Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар. /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.2.Виз олгох байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомж болон виз олгох журмын дагуу зохих ангиллын визийг олгох, олгохоос татгалзах, ангиллыг өөрчлөх, хугацааг сунгах, хүчингүй болгох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

16.3.Тухайн ангиллын виз олгоход шаардагдах баримт бичгийн иж бүрдлийг биедээ авч яваа тохиолдолд энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан байгууллагаас олгосон визийн зөвшөөрлийн дагуу Монгол Улсын хилийн боомт дээр гадаадын иргэнд зохих ангиллын нэг удаагийн орох, дамжин өнгөрөх визийг олгож болно. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.