17 дугаар зүйл. Виз олгох байгууллагын бүрэн эрх
17.1.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага виз олгох талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1.энэ хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан ангиллын визийг олгох, олгохоос татгалзах, ангиллыг өөрчлөх, хугацааг сунгах, хүчингүй болгох.
17.2.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага виз олгох талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ /Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.2.1.Монгол Улсад түр ирсэн болон хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэнд энэ хуулийн 15.1.3-15.1.11-д заасан ангиллын олон удаагийн, гарах-орох визийг олгох, олгохоос татгалзах, ангиллыг өөрчлөх, хугацааг сунгах, хүчингүй болгох;
17.2.2.тухайн ангиллын виз олгоход шаардагдах баримт бичгийн иж бүрдлийг биедээ авч яваа нөхцөлд Монгол Улсын хилийн боомт дээр гадаадын иргэнд энэ хуулийн 15.1.3-15.1.11-д заасан ангиллын орох, дамжин өнгөрөх виз олгох;
17.2.3.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон визийн зөвшөөрлийн дагуу хилийн боомт дээр энэ хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан ангиллын визийг гадаадын иргэнд олгох.
17.3.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, Монгол Улсын өргөмжит консул нь виз олгох талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.3.1.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон визийн зөвшөөрлийн дагуу энэ хуулийн 15.1.4, 15.1.5, 15.1.7-д заасан ангиллын 30 хүртэлх хоногийн виз болон мөн хуулийн 15.1.1, 15.1.2-т заасан ангиллын визийг олгох;
17.3.2.гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон визийн зөвшөөрлийн дагуу энэ хуулийн 17.3.1-д зааснаас бусад визийг олгох.
/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./