20 дугаар зүйл. Виз, визийн зөвшөөрөл

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Виз, визийн зөвшөөрөл

20.1.Виз, визийн зөвшөөрлийг уригчийн хүсэлт, энэ хуулийн 10.1.2-т заасан баталгааг харгалзан олгоно.

20.2.Уригч нь гадаадын иргэнд дипломат, албан зэргийн виз олгуулах хүсэлтийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, энгийн зэргийн виз олгуулах хүсэлтийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус гаргана. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.3.Энэ хуулийн 16.1-д заасан виз олгох байгууллага нь Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан гадаадын иргэнд виз олгох эсэхийг шийдвэрлэхдээ эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхийг шаардаж болно.

20.4.Гадаадын иргэнд виз, визийн зөвшөөрөл олгох, визийн хугацааг сунгахаас татгалзсан үндэслэлийн талаар энэ хуулийн 16.1-д заасан байгууллага тайлбар өгөх үүрэг хүлээхгүй.

МОНГОЛ УЛСАД ОРОХ, ДАМЖИН ӨНГӨРӨХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.