19 дугаар зүйл. Монгол Улсад байх хугацааг визээр тодорхойлох

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2013-12-26

19.1.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш тус улсад байх хугацааг дор дурдсанаар тодорхойлж визэнд заана:

19.1.1.түр ирэгч 90 хүртэл хоног;

19.1.2.дамжин өнгөрөгч 10 хүртэл хоног;

19.1.3.Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд хугацаагүйгээр буюу оршин суух зөвшөөрөл олгох хүртэл.

19.2.Энэ хуулийн 19.1.1-д заасан хугацааг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.