22 дугаар зүйл. Монгол Улсад орохыг үл зөвшөөрөх

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Монгол Улсад орохыг үл зөвшөөрөх

22.1.Дараахь үндэслэл байвал гадаадын иргэнийг Монгол Улсад орохыг үл зөвшөөрнө:

22.1.1. 16 насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй гадаадын иргэн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол;

22.1.2.нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчнөөр өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн этгээд байвал; /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

22.1.3.Монгол Улс тааламжгүй этгээд гэж зарласан бол;

22.1.4.олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа бол;

22.1.5.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахад харшилж байвал;

22.1.6.Монгол Улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй бол;

22.1.7.энэ хуульд заасан журмын дагуу албадан гаргасан бөгөөд Монгол Улсад орохыг хориглосон хугацаа дуусаагүй бол.

22.2.энэ хуулийн 22.1.2-т заасан өвчний жагсаалтыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

22.3.Монгол Улсад зорчих, эсхүл нэвтрэх зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй бол Монгол Улсад оруулахгүй байж болно. /Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.